ОБЕГ: Бага тэнгэрийн амны баруун урагш зүгт гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богд-Уулын Бага тэнгэрийн амны баруун урагш зүгт ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр (2026.09.03) 11:49 цагт ирсэн байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч унтраах ажиллагааг зохион байгуулж байгааг мэдээллээ. 

Алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй талбай шатаж байсан байна.