ЭСЯ: Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино
Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр “Royal Gazette” буюу Тайландын Хаант Улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтлэв.
Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.
Энэ шийдвэр “Royal Gazette”-д нийтэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан тул 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хүртэл хоног болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад Суугаа Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
