ҮЙЛ ЯВДАЛ: Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад айлчилна
Мэдээллийн технологийн үндэсний паркт
09:00-12:00 цагт “Монгол-Солонгосын дижитал түншлэлийн форум-2026” арга хэмжээг зохион байгуулна.
Форумын хүрээнд Монголын мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) болон БНСУ-ын Дижитал аж ахуйн нэгжүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр улсын мэдээллийн технологи, дижитал салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцоно.
АН-ын байранд
11:00 цагт Ардчилсан намын 4/11 хурал болно.
Айлчлал
15:45 цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан угтах ёслолыг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

