Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбосон авто замууд ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын зам буюу Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай гурван байршилд холбосон авто зам ашиглалтад оржээ. Зам, барилгын ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлж байсан юм.
Тус ажлын хүрээнд дулааны 400м төв магистраль шугамын өргөтгөл шинэчлэлт, цахилгаан холбооны шугам хүчитгэх ажил, авто замын борооны ус зайлуулах шугам угсрах, авто зам, явган хүний замын ажлыг гүйцэтгэсэн байна.
Нийслэлийн 2026 оны төсөвт Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай 3 байршилд холбох (Натур төв орчмын) ажлыг гүйцэтгэхэд 1.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






