Э.Төрмөнх: Сургуулийн автобусыг оношилгоонд оруулах ажлын явц 80 орчим хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн жилд нийслэл хотод сургуулийн 67 автобус сурагчдыг тээвэрлэхэд бэлэн болжээ.

Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын төслийн судлаач Э.Төрмөнх "Энэ хичээлийн жилд 64 чиглэлд 67 автобусаар ерөнхий боловсролын 84 сургуульд үйлчлэхэд бэлэн болоод байна.

Сурагчдыг тээвэрлэх сургуулийн автобусны аюулгүй байдлыг хангах оношилгооны явц 80 орчим хувьтай байна" гэж мэдээллээ.

Өнгөрсөн жил нийтийн тээврийн байгууллагаас 62 чиглэлд 67 автобусаар 82 сургуулийн сурагчдыг тээвэрлэжээ.