БАЙРШИЛ: Маргаашаас эхлэн 10 хоног халуун ус хязгаарлаж, дулааны шугамын засвар хийх хорооллууд
Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 18-наас эхэлж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршдог орон сууц болон албан байгууллагуудын халуун усыг хязгаарлаад буй.
Харин маргааш буюу тавдугаар сарын 20-30-ны хооронд дараах хороолол, бүсийн дулааны шугамын засварын ажлыг эхлүүлэхээр болсныг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
9ДЕЖИ магистральд холбогддог:
- Эрчим хүчний сургалтын төв
- Зэвсэгт хүчний 017-р цэргийн анги
- Залуус хороолол
- Нефть бааз орчмын хэрэглэгчид
- 21-р хороолол
- Орчлон орон сууцны хороолол орчмын хэрэглэгчид
13АБВГД магистральд холбогддог:
- Буянт ухаа I, II хороолол
- Нисэх орчмын хэрэглэгчдийн халуун усыг 10 хоног хааж, магистраль шугамын нягтын туршилт, урсгал засвар, худгийг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
Халуун ус хязгаарлах бүс, хорооллыг ЭНД дарж газрын зураг дээр харах боломжтой.
13АБВГД магистраль шугамыг тавдугаар сарын 21-нд, 9ДЕЖИ магистраль шугамыг тавдугаар сарын 22-нд нягтын туршилт хийх аж.
Засварын ажилтай холбоотой санал хүсэлтийг 7004-7005 утсаар хүлээж авна гэлээ.
Дулааны шугамын засварын ажил наймдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
