2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Ирэх жил болох уг сонгуульд Улсын Их Хурал(УИХ)-д суудалтай намууд өрсөлдөх юм. Улс төрийн намууд боломжит хувилбаруудаа тодорхойлж эхэлж буй энэ цаг үед Иргэний Зориг Ногоон Нам(ИЗНН)-ын дарга Б.Батбаатар УИХ-ын гишүүн асан С.Оюунд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх санал тавьсан гэх мэдээлэл гараад буй.
Тэрбээр өдгөө Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны захирлаар ажилладаг бөгөөд өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй "Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!