Уншиж байна ...

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 их наяд төгрөг буюу 3.8 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оноосоо 1.3 хувиар өсжээ. Харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 698 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Ингэснээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Нэгдсэн төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг татварын орлого 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оноосоо 332 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд орлогын албан татварын орлого 431 тэрбум төгрөгөөр, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө.

Харин

  • нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 892 тэрбум төгрөг
  • НӨАТ 358 тэрбум төгрөг
  • хөрөнгийн татвар 148 тэрбум төгрөг
  • гадаад үйл ажиллагааны татварын орлого 57 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.