Уншиж байна ...

Ирэх сарын 1-нээс AI камераар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт хэрэгжинэ

Д.Янжиндулам, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд хиймэл оюун ухаанд суурилсан 2,600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулж, нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ онд нээн замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах туршилт үргэлжилж буй.

"2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулна.

Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримт бий" гэж ЗХУТ-өөс мэдэгдээд байна.

Тээврийн хэрэгслийн хурд, гэрэл дохио, автобусны эгнээгээр зорчих, эгнээ байр эзлэх, автобусны буудал дээр зогсох, агшин зуурын хурд хэтрүүлэх, дундаж хурд хэтрүүлэх, Зогс шугам давах, түр буюу удаан хугацаагаар зогсох, явган хүний зам буюу ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулсан зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулах аж.

Нийслэл хотод өдөрт замын хөдөлгөөний дүрмийн 200-300 мянган зөрчил илэрдэг байна.