Уншиж байна ...

Н.Мягмар: Таван жил хамтран амьдарсан бол гэрлэлттэй адилтгах харилцаа гэж үзнэ. Эд хөрөнгийн маргааныг шүүх шийднэ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 13 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр хуулийн төсөл санаачлагчид уг хуулийн төслийн онцлог асуудлын талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн М.Мандхай: Хэрэв тээгч эхээс гарсан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл төрөлхийн гажигтай гарвал захиалагч тал татгалзах боломжтой юу.

Хоёр дахь амьдралаа гэрлэхгүйгээр шийдээд амьдралаа гэж бодоод магадгүй 10, 20 жилийн дараа нэг нь өнгөрөхөд өв залгамжлалын асуудлыг яах вэ? 

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: Донорын тухай хуулиар нөхөн үржихүйн туслах арга болох донор бэлгийн эсийг ашиглах, тээгч эхийн асуудлыг зохицуулсан. Эрүүл мэндийн сайд гэрээний загвар, холбогдох журмыг баталсан. 

Бидний оруулж ирсэн шинэчилсэн найруулгад эцэг эх нь хэн байх вэ гэдгийг тодорхой болгож өгч байгаа. Өөрөөр хэлбэл захиалагч буюу гэрээ байгуулсан этгээд хүүхдийн эцэг эх байна. Тээж төрүүлсэн эх, донор бэлгийн эсийн эцэг нь нэхэмжлэл гаргахгүй. Захиалсан этгээд нь эцэг эх байна гэдгийг хуульчилж өгсөн. 

Нөгөө талаасаа захиалж авсан хүн маань төрсний дараа хүүхдийг авахгүй гэх хүсэлт гаргахыг хориглож өгсөн. 

Хүүхдийг тээж байх үед янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй болох нөхцөл байдлыг үүсгэхгүй байх үүргийг гэрээн дээр тусгаж өгнө. Эрүүл мэндийн шалтгаанаар янз бүрийн эсийн өөрчлөлтийн зүйлийг гэрээ байгуулахаас өмнө зохицуулаад өгчихсөн явж байгаа.

Таван жилийн хугацаанд хамтран амьдарсан, өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй байвал гэрлэлттэй адилтгах харилцаа гэж үзнэ. Хамтран амьдрах хугацаанд дундаа үүсгэсэн хөрөнгийн асуудалд маргаан гарвал Гэр бүлийн дагнасан шүүх шийднэ.

Түүнээс өмнө хуваарьт хөрөнгөөр бий болгосон хөрөнгийг өв залгамжлалаар үлдээх асуудлыг иргэний ердийн журмаар шийдэгдээд явна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1400084551678569