Уншиж байна ...

Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Багануурын батарей хуримтлуурын станц 61 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК өнгөрсөн онд барьж өгсөн.

Ингээд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж, өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 61,054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ.

Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг, нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой аж.

Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25,000 айлыг дөрвөн цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой байна.

Батарей хуримтлуурын станцыг барихад нийслэлээс гаргасан бондын 293.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.