Уншиж байна ...

Багануур дүүрэг дэх батарей хураагуурын станцыг “Улаанбаатар энержи” компани хариуцна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 50 мВт-ын хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фаз бүхий батарей хуримтлуурын станцыг барьж дуусаад туршилт хийж байгаа тухай мэдээлж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр улсын комисс хүлээж авсны дараа уг станцыг ашиглагч тал буюу "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн охин компани “Улаанбаатар энержи” ХХК-д хүлээлгэн өгөх юм байна. Станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх технологитойг албаныхан хэлж байсан юм.

ОХУ-ын импортын шугамын хэрэглээ 310 МВт-аас ихэсвэл хэрэглээг цахилгаан эрчим хүч нийлүүлэхийг шууд тасалдаг автомат тохируулгатай байдаг тул станцын эрчим хүчийг энэ үед ашиглах аж.

Батарей хуримтлуурын станцыг Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд байгуулжээ.