Уншиж байна ...

"The MongolZ" баг BLAST Rivals Fall-2025 тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Rivals Fall 2025" тэмцээн Хонконгт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Манай улсын "The MongolZ" баг өчигдөр А хэсгийн эхнийхээ тоглолтыг Украины "Passion UA" багийн эсрэг хийж, 0:2 онооны харьцаатай хожигдсон.

Тэгвэл өнөөдөр уг тэмцээнээс хасагдахгүйн төлөө ОХУ-ын "Team Spirit" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай хожигдож байна. Ийнхүү тэд "BLAST Rivals Fall 2025" тэмцээний хэсгийн шатнаас хасагдаж байгаа юм. Хэрэв өнөөдрийн тоглолтод хожсон хэсгээсээ гуравдугаар байраар шалгарах байлаа.

"The MongolZ" багийн дараагийн тэмцээн бол Унгарын Будапешт хотноо энэ сарын 24-нөөс эхлэх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "StarLadder Budapest Major 2025" юм. Тэд тус тэмцээнийг гуравдугаар шатнаас оролцох бөгөөд арван хоёрдугаар сарын 4-нөөс тоглож эхлэх хуваарьтай байна.