Уншиж байна ...

Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяаг ажлаас нь чөлөөллөө

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

З.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сард дээрх албан тушаалд томилогдоод байв.

"Хуулийн дагуу Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох учиртай байтал шууд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ" хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Н.Баасандамба өнөөдөр танилцууллаа.