Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2,600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна.
Үүнээс гадна нийслэлийн төвийн зургаан дүүргийн 28 цэгт 300 гаруй албан хаагч энэ оныг дуустал хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг төлөх үүрэгтэй байдаг. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг И-Монголиа, etax.mta.mn Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон Ebarimt, арилжааны банкны аппликейшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандан, төлөх боломжтой.
Харин хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дугаар зүйлд зааснаар “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Эдгээр эрсдэлээс сэргийлж тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг зөвлөж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Сануулахад Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ-аас 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмээд буй.
Ингэснээр Нийслэлийн замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ хэмээн хотын дарга Х.Нямбаатар танилцуулж байв.
Нийслэлд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ:
|
№ |
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
|---|---|---|
|
1 |
2 дугуйтай мотоцикл |
6,000 |
|
2 |
3 дугуйтай мотоцикл |
9,000 |
|
3 |
Суудлын авто машин:
а/2001 см3 хүртэл б/2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 72 81 99 |
|
4 |
Микробус/15 хүртэл суудалтай |
35,000 |
|
5 |
Автобус |
52,000 |
|
6 |
Ачааны машин: 1/1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн –ын даацтай 4/ 3-5 тн-ын 5/ 5-8 тн-ын 6/ 8-10 тн-ын 7/ 10-20 тн-ын 8/ 20-30 тн-ын 9/ 30-40 тн-ын 10/ 40-50 тн-ын 11/ 50-60 тн-ын 12/ 60-70 тн-ын 13/ 70-80 тн-ын 14/ 80-90 тн-ын 15/ 90-100 тн-ын 16/ 100 тн-оос дээш даацтай |
75,000 105,000 135,000 165,000 240,000 270,000 300,000 420,000 540,000 660,000 840,000 960,000 1,080,000 1,200,000 1,320,000 1,440,000
|
|
7 |
Тусгай зориулалтын автомашин |
48,000 |
|
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
42,000 |
|
9 |
Бага оврын трактор |
21,000 |
|
10 |
Чиргүүл/даацын 1 тонн тутамд |
16,500 |
|
11 |
Цахилгаан тэжээлт автомашин |
0 |
Харин авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн билээ.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:
|
д/д |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Төлбөрийн хэмжээ (төгрөгөөр) |
|||
|
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд 1 удаа |
Нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээс зорчсон тухай бүр |
||||
|
48 цагийн дотор |
48 цагаас хойш 24 цаг тутам |
||||
|
1 |
Суудлын тэрэг |
Такси |
150,000 |
1,000 |
5,000 |
|
2 |
Бусад (2000см3 хүртэл) |
100,000 |
|||
|
3 |
2001-3000см3 |
150,000 |
|||
|
4 |
3001-4000см3 |
200,000 |
|||
|
5 |
4001 см3 дээш |
250,000 |
|||
|
6 |
Ачаа тээвэр (даац, тонн) |
1 тн хүртэл |
200,000 |
1,000 |
5,000 |
|
7 |
1-2 тн |
225,000 |
|||
|
8 |
2-3 тн |
250,000 |
|||
|
9 |
3-5 тн |
275,000 |
2,000 |
5,000 |
|
|
10 |
5-8 тн |
300,000 |
|||
|
11 |
8-10 тн |
325,000 |
|||
|
12 |
10-18 тн |
350,000 |
|||
|
13 |
18-24 тн |
400,000 |
3,000 |
5,000 |
|
|
14 |
24 тн-с дээш |
500,000 |
5,000 |
5,000 |
|
|
15 |
Автобус |
15 хүртэл хүний суудалтай |
200,000 |
0 |
0 |
|
16 |
|
15-аас дээш хүний суудалтай |
300,000 |
0 |
0 |
|
17 |
Цистерн |
250,000 |
3,000 |
5,000 |
|
|
18 |
Тусгай |
200,000 |
3,000 |
5,000 |
|
|
19 |
Чиргүүл |
150,000 |
0 |
0 |
|
|
20 |
Механизм |
Тээвэр үйлчилгээний |
300,000 |
5,000 |
5,000 |
|
21 |
Технологийн |
300,000 |
|||
|
22 |
Бага оврын |
150,000 |
|||
|
23 |
Мотоцикль, мопед |
2 дугуйт |
50,000 |
0 |
0 |
|
24 |
3 дугуйт |
50,000 |
0 |
0 |
|
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!