Есдүгээр сарын 13-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагт нийслэл хотод "Автомашингүй өдөр" болно. Уг арга хэмжээний үеэр хотын төв замуудын хөдөлгөөнийг 07:00-18:00 цагийн хооронд хаана.
Тодруулбал Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, СУИС-ийн уулзвар, Японы ЭСЯ-ны урд, Баянгол зочид буудал, Цирк, Өгөөжийн уулзварын замын хөдөлгөөнийг хаахаар болсныг дахин сануулж байна.
Автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд хаагдах гудамж, замууд:
Бямба гарагт автомашингүй бүсээс бусад гудамж, замд улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэх бөгөөд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!