Энэ долоо хоногийн Бямба гарагт болох автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлийн 459 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулах талаар мэдээллээ.
Уг зохицуулалтын талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын мэргэжилтэн "Есдүгээр сарын 13-ны Бямба гарагт автомашингүй өдрөөр төв замын хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 автобусны маршрутад 07:00-18:00 цагийн хооронд өөрчлөлт орно.
Тодруулбал Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар иргэдэд үйлчилдэг М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобуснууд хойгуураа Их тойруу, Баянбүрдээр явж дөрвөн зам руу нийлнэ.
Хойноос урагш чиглэлийн автобуснууд Баянбүрд, Их тойруугаар явж, Цагдаагийн гудамжаар буцаж эргэнэ. Их тойруугаар явдаг нийтийн тээврийн автобуснууд Сансрын тойрог хүртэл богино эргэлтээр явна.
Урдаас хойш чиглэлийн буюу Сүхбаатарын талбай чиглэлийн автобуснууд 120 мянгатаар буцаж эргэнэ.
Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлийн автобуснууд Сансрын тойрог, Баянбүрд, Баруун дөрвөн зам гэсэн тойрог хөдөлгөөнөөр иргэдэд үйлчилнэ.
Харин Ч29Б: Вокзал-Зүүн дөрвөн зам, Ч71А: Дүнжингарав-МУБИС, Ч78: Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобуснууд иргэдэд үйлчлэхгүй.
Бусад чиглэлийн автобуснууд тухайн өдөр 18:00 цагаас авто замын хөдөлгөөн нээгдэхээр ердийн маршрутдаа шилжинэ" гэж мэдээллээ.
Түүнчлэн дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүйг УБЗАА-наас мэдээлэв.
Бямба гарагт/2025.09.13/ нийтийн тээврийн автобусны чиглэлд 07:00-18:00 цагийн хооронд орох өөрчлөлтүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!