Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны Бямба гарагт зохион байгуулахаар болсныг НЭМГ-аас мэдээлэв.
Уг арга хэмжээ нь автомашины хэрэглээнээс татгалзах, явган алхалтыг дэмжих зорилготой байна.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм байна.
Автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу төвийн бүсэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох зураглал гарчээ.
Өмнө нь тавдугаар сарын 24-нийг автомашингүй өдөр болгож, олон улсын марафон зохион байгуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!