Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногийн Бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг байна. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг ирэх долоо хоногийн Бямба гарагт буюу есдүгээр сарын 13-нд зохион байгуулахаар болсон тухай мэдээлсэн.

Харин автомашингүй өдрөөр дараах гудамж, замуудын хөдөлгөөнийг 07:00-18:00 цагийн хооронд хаах юм байна.

  1. Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 
  2. Сөүлийн гудамж,
  3. Чоймболын гудамж,
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  5. Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  6. Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  7. Самбуугийн гудамж,
  8. Анкарагийн гудамж,
  9. Бага тойруу,
  10. Бээжингийн гудамж,
  11. Залуучуудын гудамж,
  12. Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  13. Чагдаржавын гудамж,
  14. С.Зоригийн гудамж,
  15. Элчингийн гудамж,
  16. Олимпын гудамж,
  17. Гэндэнгийн гудамж,
  18. Д.Чойдогийн гудамж,
  19. С.Жамъяан гүний гудамж,
  20. Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд.
зураг
 

Мөн зах, худалдааны төвүүд ажиллахгүй.

  1. Бөмбөгөр-1
  2. Бөмбөгөр-2
  3. Юмт
  4. Содон
  5. Алтжин бөмбөгөр
  6. Нарантуул худалдааны төв
  7. Дүнжингарав худалдааны төв
  8. Өгөөмөр зах
  9. Сандэй плаза худалдааны төв
  10. Шөнийн зах
  11. Баянзүрх худалдааны төв
  12. Баянзүрх-2 худалдааны төв
  13. 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр
  14. Барс-1, 2 худалдааны төв
  15. Хархорин зах
  16. Шинэ сандэй
  17. Ханталст
  18. Да хүрээ зах
  19. Цайз
  20. Цолмонбадрах
  21. Доной модны зах
  22. Нарлаг дэнж
  23. Нарантуул-2 зах ажиллахгүй.

Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс өнөөдөр мэдээллээ.