Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татах саналаа Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас Ерөнхийлөгчид өргөн барьсан талаар мэдээлэл гараад байсан ч намжсан билээ.
Энэ асуудал хэрхсэн талаар ГХЯ-наас тодруулахад "Манайх саналаа гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлэн Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Улсын Их Хурал(УИХ)-д оруулсан байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй тул намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ байх гэж хүлээж байгаа" гэлээ.
Энэ оны тавдугаар сард Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.О өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Уг хэрэгт нөхрийг нь холбогдуулан шалгах ёстой талаар талийгаачийн эгч Л.Онон цахим өргөдөл үүсгэж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!