Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: Өчигдөр "Газпром"-ын төлөөлөгчид манайд нэмэлтээр дизелийн түлш нийлүүлэх саналаа илэрхийлсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр шатахууны нөөц болон АИ-92 бензиний тасалдалтай холбоотой сэтгүүлчийн асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах тайлбар мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Шатахуунтай холбоотой асуудал намрын намарт дандаа үүсдэг. Энэ нь үндсэн хэдэн шалтгаантай.

Монгол Улсын шатахууны нөөц 100 хувь гаднаас хамааралтай. Тэр дундаа ОХУ-аас 90 гаруй хувийн хамааралтай байна. 

  • Нэгдүгээрт ОХУ-ын гол үйлдвэрүүд жил тутам засвар хийдэг.
  • Хоёрдугаарт дотоодын хэрэглээ өссөнтэй холбоотой хязгаарлалт явагддаг.
  • Гуравдугаарт өвлийн дизель түлшинд шилжинэ гэж бас нэг асуудал бий.

Эдгээр гол шалтгаанаас хамаарч шатахууны нийлүүлэлт саатдаг тохиолдлууд сүүлийн 7, 8 жил үргэлжилж байна.

Үүнд манай яамнаас арга хэмжээ авч, дипломат шугамаар Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдсон. Энэ асуудалд гацаа саад учруулахгүй байх тал дээр хамтран ажиллаж шийдэл гаргаад явж байгаа. 

Бид удахгүй дараагийн уулзалтаа хийнэ. Өчигдөр бидэнтэй "Газпром"-ын төлөөлөгчид уулзсан. Тухайн компаниас бидэнд дахиад нэмэлт дизелийн түлш нийлүүлье гэдэг саналаа илэрхийлснийг цаасаар баталгаажуулж авч байгаа" гэлээ. 

Мөн "ОХУ-ын дотоодын хэрэглээ өссөнтэй холбоотойгоор сая шатахуун тасалдал үүссэн. Гэхдээ энэ нь гэрээ хэлцэлтэй орнуудад хамааралгүй байсан.

Баруун таван аймгийн хэрэглээ 3,000 орчим тонн байдаг. Манай баруун таван аймаг үндсэн үйлдвэрлэгчдээс биш нефтийн худалдааны компаниас худалдаж авдаг байсан. 

Дээрх компаниуд нь “Бид бага хэмжээний нийлүүлэлт хийдэг. Тиймээс нийлүүлж чадахгүй” гэдгээ илэрхийлсэн.

Иймд Улаанбаатар хотоосоо хангах үйл ажиллагаа хийсэн. Энэ хооронд тээвэрлэлтийн хуваарь өөрчлөгдсөнтэй холбоотой бага зэрэг тасалдал үүссэн. Одоогийн байдлаар хэвийн байгаа" гэв.