“Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ- ын тэргүүн Б.Хөхөө, ОХУ-ын иргэн, цөмийн физикч гэх Андрей Вячеславович Ожаровский нар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны орд газрын бүс нутагт тодорхойгүй хэрэгслээр цацрагийн хэмжилт хийж баталгаагүй мэдээлэл түгээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тус иргэн нь манай улсад аяллын визээр орж ирсэн учир ямар нэгэн судалгаа шинжилгээний ажил хийх нь эрүүгийн гэмт хэргийн заалттай аж. Иймд Хууль, зүй дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харъяатын газар хамтран тус иргэнийг албадан гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!