Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр уул уурхай, ашигт малтмалын лиценз олголттой холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байдлаар хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсад хууль ёсны дагуу бүртгэлтэй
"Монголын бүх газар нутгийг лицензээр олгох гэж байна" гэх буруу, зөрүү яриа ойлголт байдаг. Тийм учраас энэ тоо нийт газар нутгийн хэдэн хувийг эзэлдгийг тодруулж хэлье.
Дээр дурдсанчлан ашиглалтын 1,768 тусгай зөвшөөрөл бол нийт газар нутгийн 1.3 хувь юм. Харин хайгуулын 2,973 зөвшөөрөл бол нийт газар нутгийн 3.1 хувь болно.
Монгол Улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай болон бусад хууль тогтоомжоор нөөцөд авагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газрууд.
Үлдсэн 20 хувь дээр ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ дийлэнх нь илэрцгүй эрэл судалгааны ажлаар тогтоогдсон газар юм.
Монгол Улсын газар нутагт олгосон тусгай зөвшөөрлүүдийнхээ хүрээнд улсын хэмжээний тооллого явуулъя.
Улсын хэмжээний тооллого гэдэг нь Монгол Улсаас зөвшөөрөл авч, анхны лиценз гарсан цагаасаа хойш хэн гэдэг хүнд хэчнээн удаа дамжиж хаагуур явж, яаж өнөөгийн хэлбэртээ очсон зэрэг мэдээллийг нийтэд ил тод гаргая.
Үүний зэрэгцээ:
Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахална. Үүнд хуулийн байгууллагаас эхлээд татвар хураамж, бүртгэлтэй холбоотой ажилладаг бүхий л төрийн байгууллагын төлөөлөл орно.
Лицензийн хөдөлгөөнд ямар хүмүүс оролцдог вэ, хайгуулын лиценз хэрхэн яаж явагдаж уурхай болдог юм бэ, олны мэдэх орд газрууд ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг дэлгэрэнгүй байдлаар гаргаж харцгаая" гэлээ.
Үргэлжлүүлэн "Нэг зүйлийг хэлэх ёстой. Уул уурхайн салбар өөрөө тун бага асуудал тарьдаг салбар. Өөрөөр хэлбэл энэ салбар олж ирдэг салбар юм.
Энэ салбарын олж ирсэн мөнгө хэрхэн хуваарилагдаж байна вэ гэдгээс л хамгийн том асуудал эхэлнэ. Орж ирсэн орлогыг хуваарилах тухай асуудал чухал.
Энэ асуудлаа нийтэд ил тод, мэргэжлийн байр сууринаас тодорхой илэрхийлэхгүй удаан явсны үр дүнд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байдал руу оржээ.
Харамсалтай нь энэ салбарт хамгийн муу нэрийг наадаг.
Уул уурхайн салбар популизмд автахгүй, улс орондоо ээлтэй байдаг номтой. Энэ нь өөрөө шинжлэх ухаан. Үүнийг мэргэжлийн түвшинд ярьж, таниулъя гэсэн зорилготой ажиллаж байгаа. Уул уурхай, аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас томоохон хэмжээний хөтөлбөр боловсруулан бэлдэж байна.
Мэргэжлийн судлаач, эрдэмтэд болон Боловсролын яам, олон улсын байгууллагуудтай хамтарч Монголын уул уурхайн салбарын бодлогын баримт бичгийг бид боловсруулж байгаа" хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдинням ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!