Наймдугаар сарын 27-ноос Есдүгээр сарын 16-ны хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсныг өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Харин Есдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт байхгүй. Бүх автомашин хөдөлгөөнд оролцох юм байна.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор замтай ойр байрлах 180 орчим сургуульд алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллах юм байна. Нийслэл хотын хэмжээнд хороолол, хотхон орчимд бага насны хүүхдүүдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн учир эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!