Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэл хотын төвөөр бороо нэг цаг орчим үргэлжлэн орно

Б.Манлай
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 07:37 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун хэсгээр бороо орж байна. Ойролцоогоор 30 минутын дараа хотын төвөөр бороо нэг цаг орчим үргэлжлэн орно. Үдээс өмнө хэсэг завсарлаад үдээс хойш бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 
Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл 101, 105, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын тусгай дугааруудаар авч байна.

Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлж үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй. 

зураг
 
зураг
 
зураг
 

Улаанбаатар хотод өчигдөр 23-32мм хур тунадас оржээ.

  1. Сонгинохайрхан дүүрэгт - 24-28мм
  2. Хан-Уул дүүрэгт - 23-30мм
  3. Багануур дүүрэгт - 3мм
  4. Налайх дүүрэгт - 27мм
  5. Сүхбаатар дүүрэгт - 31мм
  6. Баянзүрх дүүрэгт - 38мм бороо орсон байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс