Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Татварын багц реформын төслийг бэлдсэн. 2026 оны төсвийн төсөлтэй зэрэгцүүлэн өргөн барина

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Татварын орчныг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирэх ачааллыг бууруулахыг олон нийт шаардсаар буй. 

Үүнээс улбаалан сүүлийн жил хагасын хугацаанд Сангийн Яамнаас иргэд, худалдаа, аж үйлдвэрийн шат шатны танхимууд, Улсын Их Хурал(УИХ)-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтарч татварын багц реформын төлөвлөлтийг бэлдсэнээ өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн хурлын үеэр дурдлаа. Мөн тэрбээр татварын багц реформын төлөвлөлтийг цаг хугацааны хувьд төсвийн хуультай зэрэгцүүлж өргөн барихаар төлөвлөснөө хэлсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ салбарын эрх зүйн орчны асуудалд УИХ-ын гишүүд идэвхтэй судалж, санал гарган, төсөл санаачилж ажиллаж байгаа. Эдгээр гишүүнтэй санал солилцох, УИХ-д өргөн барьсны дараа шинжлэх ухаанчаар судалж, саналуудын түвшнийг хооронд нь уялдуулж, харилцан шингээнэ. Эцэст нь энэ салбарын бодлогоор дамжуулаад иргэд болон хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн татвар, нийгмийн даатгал шимтгэлийн ачааллыг аль болох бууруулах, өндөр орлоготой хэсгүүдэд ачааллаа зөв хуваарилах бодлогын шилжилт хийхээр төслийн хэмжээнд ажиллаж байна" гэв.

2026 оны улсын төсвийн төслийг энэ оны есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барина. Есдүгээр сарын 15-нд УИХ-аас төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлгийг хийж эхэлнэ. Харин аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулган нээгдмэгц анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
https://www.facebook.com/iKonNews/videos/1281399210110586