Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүлж, өнөөдөр хорих ангиас суллахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүлжээ.

Ц.Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн болохыг ЕТГ-ын хэвлэлийн албанаас бататгав.

2023 онд давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жил нэг сарын хугацаагаар хорих ялыг оноосон байдаг. Түүнд уучлал үзүүлснээр өнөөдөр хорих ангиас суллах юм байна.