Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

1958 онд БНХАУ-ын тусламжаар барьсан Энхтайвны гүүрийг ирэх онд хүчитгэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх онд Чингисийн өргөн чөлөө дэх Энхтайвны гүүрийг өргөтгөж, хүчитгэхээр болжээ.

Энэ тухай НЗХГ-аас "Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажил”-ын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил батлагдсан.

Тус ажлын гүйцэтгэгч “ГБЭТ” ХХК-тай гэрээ байгуулан зураг, төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд Энхтайвны гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэж мэдээлэв.

Энхтайвны гүүрийг 1958 онд БНХАУ-ын тусламжаар барьж, үүнээс хойш 2004, 2021 онд урсгал засвар хийжээ.