Х.Нямбаатар: Авто замын засвар, шинэчлэл хийхээр гаргасан бондын ₮100 тэрбумыг нийслэлийн төсвөөс өнөөдөр бүрэн төллөө

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн онд Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр болж байв.

Үүнээс нийслэл хотын гол болон туслах авто замыy засвар, шинэчлэлд 100 тэрбум төгрөгийг зарцуулахаар авчээ. Уг мөнгөний эргэн төлөлтийг төлж дуусгасан байна.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "2024 онд нийслэлийн хэмжээнд 137 км урт замыг засаж, шинэчилсэн. Энэ онд 100.5 км замыг шинэчилж, засах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Дээрх ажилд шаардлагатай хөрөнгийг өнгөрсөн онд бонд босгож шийдсэн. Тэгвэл өнөөдөр эргэн төлөлтийг хийлээ.

Нэг жилийн хугацаатай, 12 хувийн хүүтэй Улаанбаатар бондын 100 тэрбум төгрөгийн үнэт цаасны эргэн төлөлтийг нийслэлийн төсвөөс бүрэн төлж, барагдууллаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг