Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр бродюрын асуудлаар дараах мэдээллүүдийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн төсөвт бродюрын мөнгө гэж нэг ч төгрөг тавьдаггүй. Замынхаа төсөвт өртгөөр тавигддаг. Бродюр нийлүүлдэг дотоодын компаниуд энэ жил бродюр нийлүүлэх бололцоогүй учир Улаанбаатар хотын автозамын засварт нэг ширхэг ч бродюр нийлүүлэхгүй гэсэн бичгээ Автозамын хөгжлийн газарт өгсөн.
Боржин чулуугаар бродюр хийхээр болж байгалийн чулуугаар монголд үйлдвэрлэсэн бродюр нийлүүлээчээ гээд Чулуу үйлдвэрлэгчдийн холбоонд хандсан. Тэд тоног төхөөрөмж шинэчлэх хөнгөлөлттэй зээл олгож өгөөч гэсний дагуу олгуулж өгсөн ч харамсалтай нь их хэмжээний чулуун бродюр нийлүүлж чадахгүй юм байна гэсэн.
Иймд хүйтний улирал эхлэхээс өмнө импортын чулуун бродюроор сольж байна.
Хоёр яамны сайдад хуучин замын бродюрыг ирэх жилийн замд ашиглахыг зөвшөөрөх бичиг хүргүүлээд байгаа.
Тахилтад хураагдаад байгаа өмнө нь ашиглаж байсан бродюруудаас шаардлага хангаж байгааг нь ялгаад ирэх жилийн замын төсөвт өртөгтөө бродюрын өртгийг хасаж оруулах Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдаас зөвшөөрөл авах журмыг боловсруулах үүргийг өгөөд байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!