• 6 сарын 10, Мягмар

Т.Даваадалай: Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр нь малын сэг зэмийг шатаах технологитой

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжив.

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1,200-1,500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна. 

зураг
 

Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Өмнө нь хог шатаах үйлдвэр бариагүй билүү. Тэр юу болсон бэ. Нэг үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй байж дахин үйлдвэр барих талаар яриад байна уу” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнгөрсөн жил барилгын хогийг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Энэ бол хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр юм” гэдэг тайлбарыг хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Дэлхийн улс орнуудад хог шатаах үйлдвэр нэлээд боловсронгуй болсон. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаас дэмжиж байна. Гурван үе шаттай үйлдвэрийг барихад туршлагатай компани, багагүй хөрөнгө оруулалт шаардана. Сонгон шалгаруулалтад үүнийг хэрхэн анхаарах вэ. Биологийн задралгүй хог хаягдлаа шатаагаад эрчим хүч гаргаад шийдчих юм байна. Тэгвэл биологийн задралтай хогоо хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Нэг хогоо шийдээд, нөгөө хогоо үлдээхгүй болов уу”.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Байгальд ээлтэй талаасаа олон улсад нэлээд дээгүүрт орох төсөл гэж тодорхойлоод байгаа. Гурван үе шаттай явж байгаа төсөлд нэлээд анхаарч ажиллаж байна. Урьдчилсан шатад дөрвөн компаниас ТЭЗҮ авсан. ШУТИС-ийн эрдэмтэд шинжилгээ хийсний үндсэн дээр ТЭЗҮ-ийг эцэслэсэн. Шатах боломжтой бүх хогийг шатааж эрчим хүч гаргах боломжтой. Зарим төрлийн тухайлбал малын сэг зэмийг шатаахдаа нүүрс ч юм уу тодорхой зүйлийг хольж шатаах технологитой” гэв.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хан-Уул дүүргийн 24-р хороо Морингийн даваа орчмын иргэдийн эрх ашгийг, нийгмийн байдлыг дордуулахгүйгээр газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Мэдээж том төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй ч иргэдийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой учраас энэ талаар тодруулж байна”.

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх газрын 142 га талбайд байршилтай 600 айл өрх бий. Гэхдээ эдгээр айлууд яг үйлдвэр барих газарт бол ороогүй бүс. Гол цаашдаа үйлдвэрийн парк барих төлөвлөлтүүд хийх юм. Дээрх айлуудын 583 нь дүүргээс, 13 нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгогдсон байгаа. Нийтдээ 444 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, үлдсэн хашаа татсан болон амьдарч байгаа айлуудыг холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Тодруулбал 88 нь хашаатай, 14 нь газар дээрээ амьдарч байгаа, 356 нь хоосон буюу хоёр жил ашиглаагүй, хоёр жил болоогүй 141 газар байна. Иймд газрыг дүйцүүлж олгохоор суурьшил үүссэн бүсэд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа “Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн саналыг асуух хэрэгтэй. Морингийн давааны эдгээр айлаас эхлээд санал асуулга авсан уу. Морингийн даваанд барих хог шатаах үйлдвэр барих байршлын хувьд хэр зохистой вэ” гэсэн асуултыг тодрууллаа. Харин албаныхан хуулийн дагуу асуулга явуулсан талаар тайлбар өглөө. Төслийн гол зорилго нь газрын хөрсний болоод агаар орчны бохирдлыг бууруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэдгийг онцлов.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн хогийг ангилан олгох талаар тодрууллаа. Тухайн үйлдвэр биологийн болон бусад зэрэг шатаах технологиос хамаарч гурав ангилах талаар тайлбарлав.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Эдийн засгийн ач холбогдолтой төслийг дэмжинэ. Гол нь энэ төслүүдээ яриад л байх биш гараанаас нь хөдөлгөмөөр байна. Мөн энэ үйлдвэр ашиглалтад ороход хэдэн жилийн дараа хоггүй болох вэ. Аюултай хог хаягдлыг цаашдаа яах вэ. Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэрийг хувийн хэвшил барьчихсан байна. Үүнийг дэмжиж байгаа зүйл байна уу” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар Улаанчулуут, Морингийн даваа, Цагаа давааны хогийн цэгүүдэд дарж булшлах аргыг хэрэглэж байна. Жилд дунджаар 1.2 тонн буюу нэг иргэн өдөрт 0.8-1 кг хог гаргадаг гэсэн тооцоо бий. Үүний 75 хувь нь шатаах боломжтой гэсэн судалгаа хийсэн. Тиймээс хогоос эрчим хүч гаргах технологийг сонгосон. Аюултай хог хаягдлыг цаашдаа уг үйлдвэрт шатаахдаа ангилах талаар анхаарч ажиллана” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр “Ахуй хог хаягдлыг шатааж болж байна. Гол нь аюултай хог хаягдлыг цаашдаа хэрхэн шийдэх талаар ярих зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа уурхайтай холбоотой асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Налайхад дарах булшлах хог хаягдалд эмнэлгийн аюулгүй хог хаягдал их эзэлдэг. Үүнийг бас анхаарах хэрэгтэй байна”.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Төслийг бол мэдээж дэмжиж байна. Гэхдээ эргээд гүйцэтгэл дээр маш онцгой анхаарахгүй бол хариуцах эзэнгүй үлддэг шүү” гэсэн саналыг хэлсэн юм.

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.155] 2025/5/28
Малаа хүнд өгөхөөс харамлаад, ад үзээд, зуданд үхэхийг нь хүлээж суудаг баян малчдад хэрэгтэй юм байна.
0 | 0 Хариулах
зочин [59.153.114.211] 2025/5/28
Сингапурын туршлага Шведийн туршлага судал. Хог чинь талаар дүүрэн булаад ч нэмэргүй болж байна. Хоггүй утаагүй Улаанбаатар хот хөдөөгүй болмоор байна
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2025/5/28
Нээрээ л олон улсын компаниуд оролцох тендерээ Монгол хэлээр зарлаад бас маш том байгууламжийг зураг төсөл, барилга угсралтын ажилтай нь хамт хийгээд дараа нь олон жил ажиллуулах тийм том үүрэг хариуцлага хүлээхээр байхад л ердөө 30-хан хоногийн хугацаатай зарладаг тэгчихээд бас ФИДИК-ийн гэрээгээр явдаг гэж худлаа томордог - ФИДИК-ийн гэрээгээр бол иймэрхүү ажлын тендерийг зарлах хугацаа наад зах нь 6 сар байдаг юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2025/5/28
Одоо тэгээд маш их хорт бодистой утаа ялгардаг тэрнийгээ бүгдийг нь барьж авч шүүдэг төхөөрөмжүүд тавихгүй л юм бол Улаанбаатар хотын салхин дээрээс нь асар их хортой утаа тараах нь дээ. Мөн хог шатааж цахилгаан, юмуу дулаан үйлдвэрлэхэд өртөг нь их өндөр гардаг - санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж улсын төсвөөс жил бүр татаас авдаг тийм нэг газар болох вий дээ!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.9] 2025/5/27
салхиныхаа дээр тийм юм хийдэг хот гэж байхуу. МАНингууд зүгээр л мега төсөл нэртэй баахан мега хулгай шааж байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.73] 2025/5/27
Тэнэгтээд байгаачээ хог шатаана гэдэг чинь сингапур шиг газаргүй шатаах юмгүй айлуудын хийдэг зүйл, шал дэмий юманд мөнгө үрэх юм. Хог шатаагаад гарах утаа уур нь хортойшдээ. Бидэнд юул байна газар байна нүүрс байна юу дутлаа гэж ийм дэмий юм хийж мөнгө үрнэ вэ? Нямбаатарын компани юмуу?
0 | 0 Хариулах
b [202.179.26.250] 2025/5/27
ailuudiig huuhiig uzuuldeg tsunh barigch shuu dee
0 | 0 Хариулах
kk [66.181.167.190] 2025/5/27
Хог шатаах үйлдвэрээ цаана нь л барина биз дээ, айл амьтан хөөж тууж сүрийг үзүүлэхгүй бол ажил хийсэн болохгүй байна уу
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.20] 2025/5/27
ОУ-ын тендерийг монгол хэл дээр зарладаг ..боломжийн авилга авахаар тохироо хийж чадаагүй бол тендер цуцалдаг зэрэг нь ТӨЛГӨН КОММУНИСТ-ын үндсэн арга. Үнийн дүнг хэт ихээр өсгөж санхүүжилтийг үнэгүйдүүлдэг арга бас байна...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2025/5/27
Улс хэрэгжүүлнэ гэхээр айдас юм даа. Хувийн хэвшил нь цаашдаа авч явах хэрэгтэй. Улс яахав татварын хөнгөлөлт, хүү багатай зээл олгож болох юм даа.
0 | 0 Хариулах
zochin [64.119.31.179] 2025/5/27
Nuguu HAA-n Yam mal shataah zuuh avaad bsan yasan be??????????????????
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.19] 2025/5/27
нохой , муураа устгаачээ. арай их байнаа
0 | 0 Хариулах
Зочин [43.242.242.201] 2025/5/27
хувийн ААН-үүдээрээ хийлгээчээ малаа
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.227] 2025/5/27
Битгий л мөнгө цавчаарайдаа
0 | 0 Хариулах