З.Энхболдын хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланд 2 жил хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2025.4.30/ болж шийдвэрээ гаргажээ. 

Шүүхийн шийдвэрийн талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа дараах тайлбарыг бичсэн байна. 

Уг тайлбарт "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/400 дүгээр шийтгэх тогтоолоор З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Учир нь, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна.  

Тодруулбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно" гэжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
БУРУУ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.231] 2025/5/2
хулгайчдаа өрөвдөж ялаас чөлөөлөхийн оронд эмчээ суллаач
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.34] 2025/5/2
Алалцах дайсан биш юмаа гэхэд анд нөхөд хэзээ ч байгаагүй энэ хоёр хүнийг хамтад нь хэрэг үүсгээд удаан хугацаагаар хэрэг нь хүлээгдэж байгаа гэмт хэрэгтэн мэт байлгах нь хэний ашиг сонирхол вэ. Анхаарал татах асуудал.
0 | 0 Хариулах
Зочин [23.88.114.2] 2025/5/1
энхболд чинь урвагч шүү дээ ороzуудаас тушаал авч ажилладаг
1 | 0 Хариулах
Зочин [37.48.8.126] 2025/5/1
Зи бэлтрэг нүүрсний хулгай хийчихээд ялаа үүрэхгүй гээд байгаа юмуу?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.3] 2025/5/1
өнгөрсөн үеийн төр барьж байсан хүмүүс дотор арай гайгүй сийрэг толгойтой , улс орноо боддог нь З Энхболд байсан шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.37] 2025/5/1
Хаха хүүхдэээ хогииин цэгрүүү дагууулж үзүүүлдэг нам дагасан өлөн авилгач хулгааач бөгс цүнхчингүүүд гарч ирээд байгаааа аав шигэээ пядага бөгс цүнхчин хииивэл сайхан баян амьдрана гэсэн мэт ял авахгүй
1 | 0 Хариулах
Хасар [202.55.188.120] 2025/5/1
За юу гэж хутцах нь уу 😡😡😡
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.146] 2025/5/1
Зэнхболд ял авах ёстой
3 | 1 Хариулах
Ухна Хүххлсүхээ [138.199.55.230] 2025/5/1
Энэхүү одон медаль нь эхчүүдийн амьдралын чанарт ямар ч бодитой нөлөө үзүүлэхгүй бөгөөд зөвхөн ёслол төдий зүйл болсоор удаж байна. Уг одонг нэр хүндээ өсгөх, олон нийтийн дэмжлэгийг хуурамчаар бий болгох хэрэгсэл болгон ашиглаж байгааг олон хүн анзаарч бас жигшиж байна.
0 | 0 Хариулах
Зочин [138.199.55.230] 2025/5/1
ШААРДЛАГА. Монгол Улсад эхчүүдэд олгодог "Эхийн одон" нь сүүлийн жилүүдэд үнэ цэнээ алдаж, эрүүл бус олон хүн цуглуулж доромжилсон, чирэгдэл албаар үзүүлсэн арга хэмжээ явуулж буйд иргэд бид туйлын бухимдалтай байна. Өнөөдөр энэ одон эмэгтэйчүүдийн амьдралын бодит чанарт нөлөөлж чадахгүй, зөвхөн цаг хугацаа барсан, хэнд ч хэрэггүй төмрийн хэлбэрээр үлдэж байна. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь одон авахын төлөө бус, үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх, сайн сайхан ирээдүйг бий болгохын төлөө болохоос төр засаг, тэр дундаа төрийн тэргүүн нэртэй худалч хулгайч хүн шударга бус үйлдлээ хаацайлах, нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгон ашиглаж байгааг бид эсэргүүцэж байна. Нүгэлт хулгай, ёс зүйгүй үйлдлээ халхавчлахын тулд эхчүүдийг ашиглах нь байж боломгүй бас дэндүү ичгэвтэр. Цэвэр ариун болох гэсэн дүр эсгэж, ёс зүйгүй хулгайч бодит дүр төрхөө нуух гэж оролдохын оронд бодитой шийдэл, жинхэнэ дэмжлэг үзүүлэх нь чухал. Энэхүү одон медаль нь эхчүүдийн амьдралын чанарт ямар ч бодитой нөлөө үз
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.61] 2025/5/1
Kkkkkkkkikkk ene orond togloomnoos ih yum algaa
0 | 0 Хариулах
zochin [103.57.93.237] 2025/5/1
Энх-Амгалан хулгайч тагнуулд байхдаа хятадыг рекэтлэж хураасан тарваганы арьсаа зарж баригдаад тагнуулаас хөөгдсөн дөө... Оркуудын сонгосон МАН ийм л байна
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.142] 2025/5/1
Эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрт ялтан болгожил байдаг, хэцүүрсэн шүүхтэйн бэ
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/1
Удахгүй энэ хулгайч хэрэгтэнгүүд чинь бүүрч том даргын албан тушаалаар шагнуулна монгол төрийн хууль
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/1
НҮҮРСИЙГ ХҮН ХҮРЗЭЭР ШУУДАЙНД САВЛАВАЛ ИЛҮҮ ОЛОН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО. З.ЭНХБОЛД. АХАХАХАХАХААХААХ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.27] 2025/5/1
Монголд шүүх байхгүй болжээ! Шүүхийн хаяг дор мөнгөний касс ажилладаг болжээ?!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.57] 2025/5/1
Зүгээр суллаж бгаа юм уу новшийн Болортуяа? Чи юу авсан бэ
1 | 1 Хариулах
zochin [103.57.93.237] 2025/5/1
ХҮҮК мэднэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.176] 2025/5/1
Харанга гэж хошуурч муулж байхаар энэ мэт хулгайч луйварчид шоу шүүхээ 9 шидээр хэлж дайраач.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.24] 2025/5/1
МАНы ямарч хулгайч ял авахгүй, АНд байсан юмуу АНыхантай холбоотой хүмүүс л гэмгүй байж ял авдаг
5 | 1 Хариулах