Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замууд ачаалал авч түгжрэл, саатал үүсэх хандлагатай болжээ.
Тухайлбал өнөөдөр Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Барс, Дүнжингарав худалдааны төв орчмын уулзвар, авто замуудын хөдөлгөөний ачаалал ихэссэн байна.
Иймд иргэд, жолооч нар бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, зорчих хэсэг дээр зогсохгүй, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөе гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!