Улаанбаатар Галериа 4 давхарт
09:30 - 11:00 цагт “Хүний эрхийн өдөр”-ийн өдрийг тохиолдуулан энэ жилийг "Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо" гэсэн сэдвийн дор болж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ЭСЯ, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл хамтран хууль, сэтгүүл зүйн 150 оюутныг хамруулан “Худал мэдээлэл ба зохицуулалт” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ.
Төрийн Ордонд
11:00 цагт Эрчим хүчний реформын үндэсний хорооноос хэвлэлийн хурал хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Үндсэн хууль тогтоогчдын холбооноос иргэнээ баяжуулах саналыг Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлнэ.
11:30 цагт Сэтгүүлч Болдко, Италта Алтансүх нар Агаарын бохирдолд шийдэл байсан талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг олон нийтийн сүлжээнд тархаад буй мэдээллийн хүрээнд нэр төрөө сэргээх талаар мэдээлэл хийнэ.
АТГ-т
11:30 цагт Сэтгүүлч Р.Саруул УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг АТГ-т өгч шалгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!