УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2024 оны 11-р сарын 30-ны өдөр “CSR Awards Night 2024” арга хэмжээгээр оны шилдэг нийгмийн хариуцлагатай бизнесүүдийг “MPM” хүндэтгэлийн танхимд тодруулав. АмЧам Монголын нийт гишүүд дундаас 15 компанийн 19 төсөл шалгаруултад ирсэн ба тэдгээрээс шилдэг дөрвөн төслийг шүүгчдийн үнэлгээний дагуу шалгаруулж, хүндэт цомоор өргөмжлөв.
2024 оны CSR Awards энэ жил 4 ангилалд буюу Инноваци, Манлайлал, Тогтвортой Хөгжил, Онцлох гэсэн шагналуудыг Барлоуорлд Монголиа, Хаан Банк, Юнител Групп, Бадрах Энержи компаниудад тус тус гардуулав.
Барлоуорлд Монголиа-гийн "Эрхэм Нандин" төслийг Гүүд Нэйбөрс ТББ-тай хамтран хэрэгжүүлж, өсвөр насныханд зориулсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн (БННЭМ) боловсролыг дээшлүүлэх, дэмжих үйл хэргийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 11-18 насны охидыг дэмжих зорилготой бөгөөд олон өсвөр насны охид нэн-чухал БННЭМ-тэй холбоотой мэдээлэл, ариун цэврийн бүтээгдэхүүн ижил хүртээмжтэй авах боломжгүй байгаа нь тэдний эрүүл мэнд, боловсрол эзэмших болон аж амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. “Эрхэм Нандин” төсөл нь уг бэрхшээлүүдийг бууруулахад чиглэж, үр дүнтэй ажиллаж байгаа тул Инновацийн шилдэг төслөөр шалгарлаа.
Хаан Банк-ны “Хаан Банк Сангийн цогц, төсөл хөтөлбөр” нь банкны Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн олон ажил, төслүүд нь одоогоор нийт 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 510 гаруй тусгай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж иржээ. Хаан Банк Сангийн хамт олны үйл хэргийг өндрөөр үнэлж Манлайлалын шилдэг төслөөр шалгаруулав.
Юнител Группийн “Компанийн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр” нь олон жилийн турш нийгмийн соён гэгээрэл, тэгш орчинг бий болгох, ард олны өдөр тутмын амьдрал ба нийгмийн харилцааг дээшлүүлэх, интернэтийн орчны хуваагдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй хандлага, практик нэвтрүүлэх зэрэг олон ажлыг үр дүнтэй хэрэгжүүлснийг өндрөөр үнэлж, Тогтвортой Хөгжлийн шилдэг төслөөр шалгаруулав.
Мөн хариуцлагатай уул уурхай, олон нийтийг соён гэгээрүүлэх, боловсролыг дэмжих, мал аж ахуйн дэмжлэг хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэгч Бадрах Энержи компанид Онцлох буюу хүндэт шагналыг гардуулав.
АмЧам Монгол ГҮТББ нь олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй бүх гишүүн байгууллагадаа гүн талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!
CSR Awards 2024-т өрсөлдсөн шилдэг төслүүдийг танилцуулж байна. Үүнд:
CSR Awards Night 2024 оны шилдгүүдийг дэмжин ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлж байна.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!