ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд С.Сүхболд итгэмжлэх жуух бичгээ БНСУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч Юн Сог Ёль Элчин сайд С.Сүхболдыг энэ өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Гэгээн ширээт, Парагвай, Бахрейн зэрэг улсын Элчин сайд нарын хамтаар хүлээн авч, товч уулзан ажлын өндөр амжилт хүссэн юм.

Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгатайг дахин нотолж, айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.184] 2024/10/29
Элчин сайд зөв хувцасласан бн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.184] 2024/10/29
Солонгостой ядаж 14 хоног визгүй зорчих тохиролцоо хийгээчээ. Тэр 3 сараар явах хүмүүсээ визэндээ оруулна л биз. Хятад, Хонконг, Макао, Вьетнам, Тайланд, Малайзи, Сингапур гээд визшүй зорчдог Азийн улсууд бидэнд зөндөө л байна, хүмүүс нь тэр Синга, Хонконг мэтийн өндөр хөгжилтэй газруудад харлахгүй л байна
2 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2024/10/29
тэгвэл бараг ихэнх нь со очоод харлах байлгүйдэ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.115.186] 2024/10/29
Дипламат арга хэмжээнд дээл өмсвөл ядаж малгай нь монгол хэв маягтай байхгүй бол арай биш байнаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.184] 2024/10/29
Тгүүл нөгөө тэнэг жанжин малгайга өмсчихнө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.237] 2024/10/29
Монгол улсын өмч, иргэний гадаад дассдортыг ажлын 40 хоног хурааж бүдүүлэг загнадаг, хүний эрхэнд халддаг байдлыг ярьчих сачийтай элчин томилогдох нь уу...
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.45] 2024/10/29
МОНГОЛ УЛС НЬ ТӨРТ ЁСНЫ, ТҮҮНИЙ ДОТОР ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ОЛОН ЗУУН ЖИЛИЙН БАЯЛАГ УЛАМЖЛАЛТАЙ. ГАДААД СУУХ ЭЛЧИН САЙД НАР ӨӨР ӨӨРСДИЙН СОНГОСОН ( ӨӨРТӨӨ ТААЛАГДДАГ ) ХУВИЙНХАА ДЭЭЛ ХУВЦАСЫГ ӨМСӨЖ МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС ЖУУХ БИЧИГ БАРИХ НЬ ХЭР ЗОХИМЖТОЙ ВЭ ??? ГХЯ-НЫ ЗҮГЭЭС ЭЛЧИН САЙД НАРТАА ДҮРЭМТ ХУВЦАС ХИЙЛГЭХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ АА,
0 | 0 Хариулах
Зочин [147.135.37.178] 2024/10/29
эсэн бусын хувцас холиод өмсчихсөн. жүүд ламын малгай түвэд ламын дээл орос цэргийн хором
6 | 1 Хариулах
Зочин [103.57.95.250] 2024/10/29
Зссс
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.218] 2024/10/29
aldart vizee hongolooch geh baihdaa
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.131] 2024/10/29
Энэ Сүхболд гэдэг хүн Солонгост болсон монголчуудын нэгэн арга хэмжээнд оролцож явааг нь өчигдөр ТВ-ээр хараад тэнд харласан нэг монгол байна л гэж бодсон шдээ???
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.45] 2024/10/29
😀😀😀
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/29
Дээл өмсөхөө боливол таарна
4 | 2 Хариулах
Зочин [211.34.83.126] 2024/10/29
Дипломат албанд үндэсний хувцас харилцагч улсаа хүндлэхгүй байгаа мэт харагджийн
1 | 2 Хариулах
Зочин [124.158.105.66] 2024/10/29
Энэ хүнд дээл зохисонгүй
1 | 0 Хариулах