Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын арми дахь дэглэлт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Саяхан Хятадын ардын чөлөөлөх армийн хал цэргүүд, шинэ цэргүүдээ хэрхэн зодож байгааг харуулсан видео таржээ.

Энэ видеонд маш зэрлэг балмад байдлаар шинэ цэргүүдээ зодож тамлаж байгаа нь Хятадын олон нийтийн дургүйцлыг хүргэж байгаа гэнэ. Хятадын интернэт хэрэглэгчид "хамтрагсдаа ингэж байгаа хүмүүс бидний аюулгүй байдлыг хамгаалж чадах уу" гэсэн шүүмж өрнөөд байна.

Бичлэгийг Өвөр Монголын Ухай хот дахь анги дээр нууцаар хийсэн бололтой.

Хятадын арми дэлхий дээр хамгийн томд ордог ба 2,3 сая цэрэгтэй. 1949 онд энэ тоо бүр 6 саяд хүрж байсан түүхтэй юм.