• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Хараат бус ажиллахаар тангараг өргөсөн хүн УИХ-ын даргын зөвлөх болохоор шийдчихсэн, тохирчихсон гээд байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүн Н.Отгончимэгийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг авч хэлэлцжээ. 

Энэ үеэр ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэгээс байнгын хорооны гишүүн асуулт асуусныг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Одоогоос гурван жилийн өмнө шүүхийн хууль батлагдаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн Сахилгын Хороо гэх Үндсэн хуулийн байгууллагуудыг нээлттэй ардчилсан зарчмаар томилж байсан.

Нэр дэвшүүлэх асуудлыг өмнө нь дарга хийдэг байсан бол өөрөө нэр дэвшиж өрсөлддөг болгосон. Энэ шалгуураар би чадна, шүүхийн хараат бус байдлын төлөө ажиллана гэж та сонгогдож байсан. Энэ бол таны асуудал биш. 

Учир нь УИХ-ын дөрвөн жилийн баталгаатайгаар томилогдсон Үндсэн хуулийн байгууллагын гишүүн юм. Энэ утгаараа таны дээр ямар ч дарга байхгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газар ч биш. Та хэнээс ч хараат бус ажиллана гээд тангараг өргөсөн хүн УИХ-ын даргын зөвлөх болохоор ярьчихсан гээд ороод ирэхээр чинь асуудал үүсэж байна. 

Нэг даргад үйлчилдэг албан тушаалаар ард түмний мандатыг сольё гээд би шийдчихсэн, тохирчихсон гээд байна. ШЕЗ-ийн гишүүн нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гишүүд, Засгийн газар гишүүд, Ерөнхий сайдтай уулзах ёсгүй. Хуулиараа ийм байгаа. Та уулзаад тохирчихсон, ажил албан тушаалын асуудал ярьчихсан гээд сууж байна.

ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг: Б.Энхбаяр гишүүн миний үгийг гуйвуулахгүй байгаасай гэж хүсэж байна. Тохирчихсон асуудал байхгүй. Томилогдохын тулд өөр процесс байдаг. Санал тавьсан гэж би хэлсэн. Өөрийн хэмжээнд шийдлээ гаргасан учир өнөөдөр би өргөдлөө өгч байна. 

Яг үнэндээ ШЕЗ-ийн арван гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил болоод дуусна. Үүний дараа энэ байгууллагын бодлогын залгамж халаа эргэлзээтэй байдалд хүрнэ. 

Бид үүнийг даван туулахын тулд ажлын албаа чадавхжуулаад явдаг. Та бүхэн чөлөөлөх шийдвэр гаргалаа гэхэд дараагийн хүн ирэхэд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. 

Миний хувьд үнэхээр том шийдвэр гаргасан. Би 26 жил хуулийн байгууллагад ажиллахдаа улс төрийн алба хашиж байгаагүй. Процесс цаашаа явбал би улс төрийн албанд анх удаа томилогдоно. Энэ бол амаргүй шийдвэр байсан. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
50
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.145] 2024/8/29
ШЕЗ- ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах тийш ээ хаана ашигтай байна тийш ээ намирах хэрэггүй дээ амлалтаа биелүүл. Хугацаагаа дуусга
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/8/29
хэлсэндээ байдаггүй ёс зүйгүй шүүгч бэ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/8/29
ашиг харсан бнашдээ
3 | 0 Хариулах
Иргэн [183.177.100.4] 2024/8/29
Наад авгайгаа хөөгөөд л гаргаач. Гуйж, урилгаар ажиллуулдаг төр гэж юу байдаг юм бэ? Даварцан авгай, дампуу төр вэ?
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.234] 2024/8/29
Отгончимэг АН-ын гишүүн биз дээ. Амарбаясгалан дарга аа, МАН-ын гишүүд нь ажил төрөлгүй шахагдаад хэцүү байхад АН-ы гишүүнээр зөвлүүлж байгаа нь яагаад вэ????
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.97] 2024/8/29
ёстой хуцваа амаргүй шийдвэр ч гэх шиг
4 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2024/8/29
Чөмгөө дундартал гэдэг шиг үү
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.1] 2024/8/29
ШЕЗ МАН ын авилгачдад үйлчилж байгаагын л жишээ шд, өнөөдөр энэ авгай шагналаа л авч бна.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.242] 2024/8/28
ШЕЗ хүн гуйж ажилуулахаа царайчилахаа болимоор юм. Ккк. Зүгээр ямархуу дампуу бгаа нь л энэ дээ.
1 | 0 Хариулах
Wtf [202.21.105.7] 2024/8/28
medrel awgai zail
2 | 1 Хариулах
Шударга АРД [66.181.186.222] 2024/8/28
Энэ хоёр бол хоёуулаа таарсан таар шуудайнууд. Нэг нь сайдаасаа огцроод хүн болгон руу үсчиж жүжиг тоглож байна. Нөгөөдөх нь бол угаасаа бусад өмхий авилгач шүүгч нараас хэдэн тэрбумын хахууль авч хэргийг нь аргалдаг байдаг л нэг новшийн адгийн шүүгч. Өөр хэн ч биш.
7 | 2 Хариулах
Зочин [59.153.112.221] 2024/8/28
Эхлээд уншиж ойлго. Шүүгч биш байна. Энхбаяр нь бас шүүгчид тавьдаг хоригийг яриад попрох юм даа
2 | 1 Хариулах
59.153.112.221-д [66.181.184.250] 2024/8/29
ШЕЗ-ийн шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж байдаг юм аа. Энэ авгай чинь шүүгч гишүүн нь юм аа. Эхлээд юм аа сайн судалчихаад эсрэг сэтгэгдэл бич, их мэдэгч гуай.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.99] 2024/8/29
Шүүгч хүн биш шүү дээ Санаагаараа худал бичихээ боль
0 | 1 Хариулах
103.212.119.99-д [66.181.184.250] 2024/8/29
ШЕЗ-ийн шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж байдаг юм аа. Энэ авгай чинь шүүгч гишүүн нь юм аа. Эхлээд юм аа сайн судалчихаад эсрэг сэтгэгдэл бич, их мэдэгч гуай. Яг ямар худлаа зүйл бас биччихэв ээ? Хэлээд өгөөч.
1 | 0 Хариулах
Зочин [14.1.81.14] 2024/8/28
Гишүүний зөв. Нэг л их дураараа нүх болгон руу шургасан хэдэн хүн. Хийж чадахгүй юм бол яах гэж анхнаасаа болж бусдад шавар хаасан юм
10 | 3 Хариулах
Zochin [202.126.91.165] 2024/8/28
Enhbayar gishuun zuv heljee .Ene emegtei butehgui ee
16 | 3 Хариулах
Wtf [202.21.105.7] 2024/8/28
ene awgai aduu malaas dor haigaa bizdee. unen archaagui sanagdaj bn
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.217] 2024/8/28
Шүүхийн ерөнхий зөвлөл ч дээ мэдэхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүмүүсээ их томилсон байх чинь лээ.
4 | 1 Хариулах
Зочин [43.228.129.134] 2024/8/28
Бүрэн эрхээ дуусгаад ороод ирэхгүй дээ.
11 | 0 Хариулах