ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн улмаас эвдэрсэн замыг засахад 4.9 тэрбум төгрөг зарцуулна

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4.9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар төлөвлөжээ. 

Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо.

Цаашид улсын чанартай авто зам, замын байгууламжид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг “Улсын авто замын сан”-гаас бүрэн санхүүжүүлж байх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгасан байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.131.241.13] 2024/8/29
нэгмөсөн чанартай юм хийгээчээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/28
Ус зайлуулах юм хийгээчээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.211] 2024/8/28
Нянбаатар зүгээр хучиж хаяад нөгөөх нь бороонд урсаад ард түмний мөнгийг ч нэг цацаж байнаа
0 | 0 Хариулах