Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах шугамтай болжээ

Б.Манлай
2024 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн.

Улмаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойг хийх, усны урсцыг зогсоох ажлыг ГУББГ-аас эхлүүлжээ. Тэгвэл өнөөдөр ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд ус хүлээж авах шүүрт худаг угсарч дуусссан байна.

ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Уг байршилд гарсан хөрсний усыг Баганат хорооллын баруун талаар зүүн уулын сувагтай нийлүүлж, “Сүнжин гранд” зочид буудал орчмоор гаргаж, Туул гол руу нийлүүлсэн. Ингэснээр Шархадны авто замын ус их тогтдог хонхор гурван хэсэгт ус зайлуулах шугам хийгээд байна. Цаашид өөр байршилд хөрсний ус ундрахгүй бол борооны ус авто замд ус тогтохгүй” гэв.

зураг
 

Ингэснээр Цайз захын уулзвараас Эрдэнэтолгойн уулзвар хүртэлх 1.7 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх боломж бүрдээд байна. Уг замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг наймдугаар сарын 15-ны өдөр зарласан бөгөөд энэ сарын 30-ны өдөр нээнэ.

зураг
 

Замын засвар шинэчлэлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэх юм байна.

зураг