ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН
Бэлчээрийн даац нутгийн 70 хувьд хүрэлцээтэй, 30 хувьд хэтэрсэн байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас хүргэлээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
- 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй
- 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй
- 21 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн
- Дөрвөн хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн
- Найман хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарчээ.
Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
