ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Гаднын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт хэрэгждэг байдал одоо ч үргэлжилж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайлантай холбоотой шүүмжлэл хэлэв. 

Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаадаас авч байгаа зээл, тусламжийг зардлыг улсын төсөвт зардалд тооцохгүй байх тухай асуудлаар шийдвэр гаргаж байна. Ирэх жилүүдэд төсвийн гүйцэтгэл гэдэг өнөөдөр танилцаж байгаа тайлан дотор гадаад улсаас авч байгаа зээлийн зарцуулалт, дүнтэй холбоотой тайлан цаашид ард түмний төлөөллийн дээд байгууллагад орж ирэхгүй болж байна. Бид сүүлийн тайланг нь сонсож байх шиг байна.

2024 онд гадаад улсаас зээлийн төлбөрт 400 тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларыг төлж байгаа. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилүүдэд жил тутам 400 орчим сая ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө гэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд энэ тоо дөрөв дахин нэмэгдэнэ. 400 сая ам.доллар гэдэг бол 1.3 их наяд орчим төгрөгийн зарцуулалтын тайлан УИХ-д танилцуулагдахгүй нь.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг олонхоороо хүч түрж явуулж байгаа бол гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг дэлгэрэнгүй сонсдог байх шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд би нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллароор Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.

Тэнд нэг сайд 100 тэрбумаар нь тойргоо усалж байдаг. Ямар давуу эрхтэй юм. 50 сая ам.долларын зээл авч малчдад хашаа барья гэдэг асуудал УИХ-д оруулж ирж байсан. Дандаа сайд нарын тойрог байсан. Асуудал нь ил болонгуут тэгвэл 14 сум болгочихъё гэж байсан.

2024 оны төсвийн төсөлд гадаадын зээл тусламжийн хүүгийн төлбөрт 400 тэрбум төгрөг гээд ганцхан тоо бичсэн байгаа. Ямар төсөл, гүйцэтгэл, зарцуулалт нь ямар байгаа тайлан УИХ-д орж ирдэггүй. Энэ тайланг парламентаар хэлэлцдэг байх ёстой" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
74
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.98] 2024/8/30
Маш зөв хөгшөөн
0 | 0 Хариулах
мгл [104.28.68.89] 2024/8/29
хурэлбаатар жавхлан мэтиин адгиин хог шаарнуудыг сангиин яам,монгол банкнаас холдуулах естой,байнга иргэдиин нуруунд алдаа,хулгайгаа ууруулдэг!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.71] 2024/8/28
Шуналаа тат сангийн сайдаа.Түмэн олны хөрөнгө эд баялагыг идэх ходоод та нарт хаанаас заяах билээ.Хэтрүүлэн идэж уух аваас ходоод чинь задрах буй заа. Одоо бүр хуульчилж аваад идэж уухаар улайрч байна уу.Хэнд ч тийм даварсан хувь тавилан байдаггүй юм.Буруу аргаар олсон бүхэн эргээд яг тэр хэмжээгээрээ гардаг юм.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.191.59] 2024/8/28
Путин Си хоёрын алийг нь авчирвал Монгол улс авилагаас ангижрах болоо л гэж бодох боллоо!!! Аргаа барж бн!!! Оюун-Эрдэнэ гэдэг залууг би чадна гээд талбай дээр орилоод байхаар нь дэмжиж байлаа 7-жил хүлээлээ өөрчлөгдсөн өөдтэй юм энэ гээд хэлэх юм тааруухан бн!!! Бас нэг ярихаас цаашгүй радио байж!!! Хайран цаг хугацаа!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.196] 2024/8/28
Чи бол ёстой новшийн амьтан байна. Тэр өнөрцэцэгт дээрэлхүүлээд байж байх нь таарсан хүн сүг байна. Чиний нөгөө би оюунэрдэний авилгалтай хийх тэмцлийн ИЛД нь гэж мөөрөөд байсан яасан. Заавал сайд байж рийх ёмтой юмуу?! Өмбүү минь
2 | 3 Хариулах
Зочин [192.82.64.214] 2024/8/28
Гадаадын зээл, тусламжаар хаана ямар хөрөнгө оруулалт хийх, хэрхэн зарцуулах, зээлийн хүүнд хичнээн төгрөг төлж байгааг Улсын Их хуралд танилцуулдаг болмоор байна. Үүнийг Засгийн газар гадны зээл тусламжийг зарцуулах эрхийг дангаар олгож болохгүй. Сайд гишүүд гадны зээл тусламжаар тойрогтоо хөрөнгө оруулалт хийж хэдийгээр өөртөө аваагүй ч албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу бий болгох гэмт хэрэг болно.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/8/28
ХҮРЭЛБААТАРЫГ ХЭЛЖ БАЙНА МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ ГЭЖ.
5 | 1 Хариулах
Зочин [103.10.22.163] 2024/8/28
Яг үнэн.
1 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.120.223] 2024/8/28
Сатаан хүмүүс хүн төрөлхтний эрчим хүч, хүнсний хангамжийг онилж байгаа бөгөөд тэд 8 тэрбумыг хэтэрхий олон хүн гэж үзэж байгаа ба 2 тэрбум болгочуул удирдахад илүү хялбар гэж тооцоолж байгаа ажээ.Тэд хүний гол хэрэгцээт зүйлийг онилсноор бидний 75 хувийг устгана гэж найдаад байгаа.Үүнд бэлчээр,мал,тариалан орж байгаа.Үүнийг хүмүүсээс салгахын тулд цаг уурын өөрчлөлт, дулаарал, цөлжилт гэсэн замаар айдаст автуулах мэх хэрэглэж байгаа билээ.
3 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.120.223] 2024/8/28
Энэ муу ёрын планаа тогтвортой хөгжлийн 17 зорилтот хөтөлбөр гээд байгаа юм
0 | 2 Хариулах
Зочин [66.181.182.119] 2024/8/28
Тэхээр Хүрэлбаатар гаднаас орж ирж байсан зээлүүдийг яаж үрэн таран хийж байсныг шалгуулах хэрэгтэй байна олон жилийн их мөнгө гарч ирэх ёстой одоо энэ Жавхлангийн эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй хуулиа гаргаач зүгээр хэлээд орхиж болохгүй Энхбаяр чи нэгэнтээ мэдэж хэлж байгаа юм чинь хууль боловсруулах эрхтэй биз дээ
6 | 1 Хариулах
иргэн [66.181.164.126] 2024/8/28
Сайд хийгээгүй нь дээр юм байна ХҮЧТЭЙ СӨРӨГ хүчин хийгээд л сууж байх нь хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [64.119.29.121] 2024/8/28
yundaa golmoddo bgaam
1 | 2 Хариулах
Зочин [66.181.179.29] 2024/8/28
ерөнхий сайдаа хэлээч өнгөрсөн жил хэнтийд хамгийн өндөр төсөв хамт тавилцчаад
4 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.69.65] 2024/8/28
Тогтвортой хөгжлийн зорилт гэнгүүт хөөрхий гэнэн хүмүүс тогтвортой гоё хөгжиж жаргах юм байна гэж ойлгоод байгаа юм.хүн төрөлхтнийг цөөрүүлж захирах сатаануудын засаглалын зорилтууд шүү дээ
1 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.69.65] 2024/8/28
Ийм төслүүдийг хулгайлахад буруудахгүй шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.184] 2024/8/28
За энэ 126 хоорондоо алалцсаар 4 жилээ барах юм бна. Юм хүлээлтгүй боллоо
3 | 0 Хариулах
Шударга АРД [202.126.91.226] 2024/8/28
АН МАН ХҮН бүгд адил. Сайдаасаа огцорсон энэ нөхөр адбан тушаалгүй үлдээд нөгөө л ээлжит жүжгээ тавьж байна. Ми-гийн бөгс долоогч байсан, одоо ухны бөгсийг долоож суугаа намын нэрээр кранаар өргүүлсэн энхбаяр гэх энэ поп нөхөр огт худлаа гар шүү. 1 сая 500 мянгын цалинтай ажилд орох гэж авилгалд авсан тэрбумыг цацсан попчин гар зүүдэ ярих гээд хулгайгаа ярьж сууна. Төрд 11 их наядын авилгал байсныг мэдэж байсан юм бол хууль зүйн дэд сайд байхдаа улсын орлого болгохгүй үлийгээ хийж байсан юм бэ? Дампуурсан улсын үйлдвэр 40 саяар ёолкдсоныг мэдэж байсан юм бол дэд сайд байхдаа дуугараад шалгулж байхгүй яасан юм бэ? Худлаа попорхоо боль! Худлаа попроогүй юм бол МАН дангаараа УХНА, Данх, Жанхууг шоронд хийх боломж чинь байж л байна, сүр данзан ухныг ч гэсэн огцруулах боломж чинь байж л байна. Чадахгүй баж худлаа жүжиг тавьж албан тушаал авах гэсэн ээлжит попрол хэзээ зогсох вэ? Илжирч ялзарсан хууль, шүүх засаглалыг цэгцэлж чадаагүй чамд хийж чадах ажил байхгүй ээ.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.190.163] 2024/8/28
Монголд сайн санхүүч үнэндээ алга! Жавхлан мөннө үрэхээс Олж ирэх ид шидгүй арчаагүй Гөлөг гэдэгээ баталлаа!! Одоо шинэ ухаалаг чадварлаг зоригтой Экспорт дэмждэг+Мөнгө олж ирж чаддаг Сангийн сайдтай боллх хэрэгтэй!! ЭЗ хөгжлийн яам одоо яах нь бүрхэг болсон!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.211] 2024/8/28
Жавхлан тэнэг Данхын үгээр явсаар байгаад жаахан нэр хүнд байсан салхинд хийсгэлээ...Бакалаврын боловсролгүй мал дагаж давхиад тэнэг л бнда
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.173] 2024/8/28
зөв
1 | 0 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/8/28
Яг зөв.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2024/8/28
Яагаад ард түмнээсээ гадны зээл тусламж хэдэн доллар авсан хэдийг яаж юунд зарцуулсан гэдгийг нууж байгаа юм бэ. Хэн юунд тэр их мөнгийг авч ашиглах гээд байна. Хуулийн хулгай хийх гэж байна гэж Энхбаяр гишүүний ярьж бухимдаад байгаа асуудал аргагүй л монгол төр иргэнээсээ бүх зүйлээ нуудаг болжээ гэдгийг л хэлж болиулах гээд байгаа юм даа
9 | 0 Хариулах
Зочин [172.59.185.43] 2024/8/28
👍
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2024/8/28
Ховдын халзан бүрэгтэйн орд явах ёстойг бүгд мэдэж байгаа, дэмжээд явуулна.Шонхор шувуу, дууны хэрүүл, элдвийн лайванд мансуурсан үхэр сүрэгт хэлэх тайлбарлах хүн олдохгүй, ад болно, өөрийнх нь намынх шь нэр хүнд унана.Оюутолгой шиг хэрэгтэй төсөл.Олон жагсагчид, поп улстөрчид, шантаажчин хашгирч зарим нь мөнгөө хийсний дараа явна.
5 | 3 Хариулах
Иргэн [139.5.217.201] 2024/8/28
Оюун-Эрдэнэ Жавхлангийнхаа аманд орчихоод нөгөө дайчин, тууштай, удирдаж уриалж хөдөлгөж чаддаг, эх орноо зөв замаар хөгжүүлэх гэж зүтгэдэг, бас бидний итгэл найдварын галыг асаасан Оюун-Эрдэнэ биш, өөр Оюун-Эрдэнэ болчихсон юм шиг ээ. Аюурсайханыхаа араас явчихав вий дээ.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.191.211] 2024/8/28
Яваасай гээд ном уншуулчлаа
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.157] 2024/8/28
Сангийн сайд насаахаа хийсэн Хүрэлбаатар бол яг үнэндээ хог шаар байсан. Монголын эдийн засгийг хараад үз.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.179.29] 2024/8/28
12-16 онд алиагаа алдаж бсанаа мартсан бна
0 | 1 Хариулах
Зочин [172.59.184.25] 2024/8/28
Ardchilsan namiin tawisan uriig MAN l tulj bna geed bsn trolluud harj bnu MANgas chini hed dahin ilvv ur tawij bgaag
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.4] 2024/8/28
Бас Хэнтий байгаа ш дээ, ах яагаад Хүк, Данк хоёрыгоо ялгасаад бнаа. Хэнтий Монголын нуруун дээр шигдсэн шалз хувалз болчоод бна эрхэм гишүүн Б.Энхбаяраа
10 | 0 Хариулах
Зочин [59.153.112.207] 2024/8/28
сангийн саад ЖАВХЛАН ээж талаараа ХҮҮКТЭЙ төрөлсдөг тул одоохондоо цодгор байгаа. эгч дүүсийн хүүхэд , нэмээд эд РЭГДЭЛ гээд нагац талын хамаатангаа жагсаалтаар оруулаад ирчихсэн гажигууд
20 | 2 Хариулах