Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 27-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Турган, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгджээ.
Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Дашбалбар/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгааг анхаарууллаа.
Өнөөдөр /2024.08.28/ нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлэхийг зөвлөв.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!