Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн буулгасан талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил өнөөдөр эхэлжээ. Энэ онд далд зогсоолын ажлыг хийх бөгөөд ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм байна.
Энэ тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном "Урт цагааны барилгыг буулгасан буурин дээр далд гарааштай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил эхэлж байна.
Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендер гуравдугаар сард зарлагдаж, "Бодь пропертийз" компани шалгарч, өнгөрсөн Баасан гарагт гэрээ байгуулсан юм.
Энэ жилдээ газар доорх гараашны барилгыг бүрэн дуусгаж, ирэх хавар тохижилтын ажил хийгдэнэ.
Хотын А зэрэглэлийн нягтаршил ихтэй бүсэд бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй тул богино хугацаанд замын хөдөлгөөн болон иргэдэд саад учруулахгүйгээр аюулгүй байдлыг хангаж, төслийг дуусгахаар төлөвлөж байна" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!