Уншиж байна ...

Монгол залуусыг дэлхийн хэмжээнд өрсөлдөж, “TOYP” шагналд нэр дэвшихийг урьж байна

ikon.mn
2024 оны 8 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Жэй Си Ай Монгол байгууллага нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах зорилгоор  “TOYP” буюу  "ШИЛДЭГ 10 ЗАЛУУ"-г салбар бүрээс шалгаруулж, жил бүр дэлхийн залуучуудтай өрсөлдөх боломжийг олгодог билээ. TOYP гэдэг нь JCI TEN OUTSTANDING YOUNG PEOPLE гэх үгний товчлол бөгөөд нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлтийг бий болгосон идэвхтэй залуу иргэнийг дэлхийн хэмжээнд онцлон шалгаруулдаг. Энэхүү шалгаруулалтыг JCI байгууллага үйл ажиллагаа явуулдаг бүх орнууд үндэсний хэмжээнд зохион байгуулж, үндэсний ялагчид дэлхийн хэмжээнд өрсөлддөг юм.

зураг
 

Уг нэр хүндтэй шагналыг Хенри Киссинжер, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Фицжералд Кеннеди, домогт дуучин Элвис Пресли, жүжигчин Жаки Чан зэрэг дэлхийн нэр хүндтэй алдартнууд хүртэж байсан юм. Манай улсаас С.Зориг 1992 онд, Н.Золжаргал 1993 онд JCI Япон байгууллагын Үндэсний шагнал хүртэж  байсан бол JCI байгууллагын 2018 оны Дэлхийн чуулганаар Ч.Ганжавхлан нь Монголоос анх удаа  “Дэлхийн энх тайван, хүний эрх, хүүхдийн төлөөх амжилт” номинацад шалгарч байсан билээ

зураг
 

Энэ жилийн TOYP шалгаруулалт албан ёсоор эхэлсэн бөгөөд нэр дэвшигчийн анкет болон шаардлагатай материалыг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авч байна. 

JCI Монгол байгууллага энэ жил дараах төрөлд шалгаруулалт явуулна. Үүнд:

1.        Бизнес, эдийн засаг, энтрепренер амжилт

2.        Улс төр, хууль эрх зүй ба засгийн газрын үйл ажиллагаа

3.        Академик манлайлал, амжилт

4.        Соёлын ололт

5.        Ёс суртахуун, хүрээлэн байгаа орчны манлайлал

6.        Дэлхийн энх тайван, хүний эрх, хүүхдийн төлөөх амжилт

7.        Хүмүүнлэгийн болон сайн дурын үйлсийн манлайлал

8.        Шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан амжилт

9.        Хувь хүний өсөлт хөгжил, амжилт

10.        Анагаах ухааны инноваци

Дээрх төрлүүдэд амжилт гаргасан шилдэг 10 залууг тодруулан, цаашид дэлхийд нэр хүндтэй “TOYP” шагналд тодорхойлох болно. Нэр хүнд бүхий шүүгчдийн зөвлөл нэр дэвшигч бүрийн гаргасан ололт амжилт нь тухайн мэргэжлийн салбар, улс нийгэмд болон дэлхий нийтэд хэрхэн нөлөө үзүүлсэн зэргийг харгалзан үнэлж, нарийн шалгуурын дагуу хянан тодруулдаг.

зураг
 

Нэр дэвшүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

  • 18-40 настай байна.
  • Монгол Улсын иргэн байна.
  • Зөвхөн нэг төрөлд нэр дэвшинэ 
  • Ажиллаж буй салбартаа онцгой хувь нэмэр, үүрэг гүйцэтгэсэн байна

Шилдэг залуусаа шалгаруулж дэлхийн хэмжээнд сурталчилж, монгол залуусынхаа хөгжилд тэмүүлэх урам зоригийг нэмж, хэтийн зорилгоо хэрэгжүүлэх хөшүүрэг болж байгаа нь бидний бахархам зорилго билээ. Салбар бүрдээ өөр өөрийн тод өнгөөр гэрэлтэн тодрох шилдэг залуусыг хамтдаа тодруулж, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээцгээе.

Онлайн бүртгэл: https://docs.google.com/forms/d/

Имэйл хаяг: Dornod@jcimongolia.mn

Анкет хүлээн авах хугацаа: 2024.07.15- 2024.08.08

Утас: 9999-2746 , 8006-7050