• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийдэхэд 3.5 км урт шугам хоолойн ажил хийж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудал болох ундны усны төвлөрсөн шугамд холбох болон дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил олон жил яригдсан ч гүйцэтгэл удаашралтай байсан.

Тодруулбал Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийг төвийн шугамд холбох ажил 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ч газар чөлөөлөлт болон нөхөн сэргээлтийн асуудлаас болоод удаашралтай байв. Тэгвэл уг ажлыг эрчимжүүлэх үүднээс өнөөдөр буюу долдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллалаа. 

зураг
 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном "Уг ажил өнгөрсөн оны тавдугаар сард бэлтгэл ажил нь бүрэн хангагдаж, эхлэхэд бэлэн болоод байсан. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлтийн зардлыг тооцох зайлшгүй шаардлагын улмаас хоёр сар хойшилсон.

Тухайлбал замын трасст таарч буй аж ахуйн нэгж болон, шугам сүлжээний техникийн тодруулга зэрэг асуудлуудаас үүдэн удаашралтай байсан ажил шийдэгдэж, одоо ажил хэвийн үргэлжилж байна" гэв. 

зураг
 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Зайсангийн 4,516 айл өрх буюу 20 мянга гаруй иргэн, 135 аж ахуйн нэгж 38 гүний худгаас ахуйн хэрэглээнийхээ усыг авч байсан. Уг шугам сүлжээний ажлын ажиллах хүчний зардалд 2019 оноос хойш хоёр удаа өөрчлөлт оруулсан. Мөн энэ жил дахин төсөв тодотгох асуудлуудаас болж удааширсан. Нийслэлийн засаг даргын өгсөн үүргийн дагуу нэмэлт зардлуудыг нийслэлийн төсвөөс шийдэж уг ажил үргэлжилж байна.

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийдэхэд нийт 3.5 км урттай шугам хоолойн ажил хийж байгаа. 2019 онд баталсан төсвийг 2024 оны тооцооллоор шинэчилж, трасс замд өртөж байгаа газруудын нөхөн сэргээлтийн зардлуудыг бүгдийг нь тусгаад хийж байна" гэв.

зураг
 

Түүнчлэн ажил гүйцэтгэгч "Бат комплект" ХХК-ийн захирал Х.Цэрэнбат "Трассын дагуух далд шугам сүлжээний хүндрэлүүдийг нийслэлээс шийдээд явж байна. Арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэж онцоллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [78.147.77.114] 2024/8/3
Анхнаасаа төвийн шугамтай холбож, барилга байшингаа бариагүй, дархан цаазтай, усны гольдрол руу шахаж барьсан энэ баячууд өөрсдөө энэ ажлаа хийх ёстой! Гэр хороолол руу цэвэр бохир усны шугам татахыг шаардаж байна. Энэ бол иргэдээ төр ялгаварлан үзэж бхйгаагийн илрэл!
0 | 0 Хариулах
САЙН БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА [185.10.224.66] 2024/7/31
САЙН БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА, ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/31
Зөв шүү. Зайсанд энгийн иргэд зөндөө байгаа.
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.169] 2024/7/31
Setgegdel bichij bgaa humuus bugd surug, nuli ataarhal
2 | 4 Хариулах
Зочин [103.168.34.117] 2024/7/31
Зайсанд чинь хууль ёсны орон сууц байхгүй ш дээ. Бүгд жуулчны отог. Тэгэхлээр Зайсанлуу цэвэр бохирын шугам татаж байгаа чинь хууль бус ажил боллоо шд.
4 | 2 Хариулах
Зочин [103.212.117.175] 2024/7/31
Зайсангийн айлууд бохир ус ууна маш их түгжрэлд орно юу нь сайхан бгаан бэ
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.131] 2024/7/31
Төрд шургалсан луйварчид хийсэн хулгайгаа хууль ёсных болгохоор ажиллаж бна
4 | 1 Хариулах
Зочин [202.9.47.26] 2024/7/31
Баячуудын хороолол гэх мөртлөө халуун, хүйтэн усгүй байх нь муухай. Би Монголын баян гээд гадаад түншээ гэртээ урьсан чинь халаалт байхгүй, халуун хүйтэн усгүй, нойль нь ажиллахгүй байвал тэр баяныг муу хэлэхгүй, Монгол улсыг л муу хэлнэ. Манай баячуудын яруу алдар бадартугай!
0 | 2 Хариулах
Зочин [103.161.242.91] 2024/7/31
Нисэх Яармаг зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх арга байна уу
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.88] 2024/7/31
Гүнбалайгийн бизнес будаа болсонуу?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.57] 2024/7/31
Уг нь хаячих байсан юм аа… хууль зөрчиж дархан цаазтай ууланд орон сууц барьсан, худалдаж авсан тэнэгүүд өөрсдөө үйл лайгаа эдлэх ёстой.
11 | 2 Хариулах
Зочин [172.59.185.211] 2024/7/31
Double standaard
3 | 1 Хариулах
Зочин [202.21.127.142] 2024/7/31
Нөгөө отогнуудаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү?
10 | 1 Хариулах
deedchuuliin bair [202.9.40.134] 2024/7/31
zaaval zaisan ni yamar uchirtai yum hotiin zahuud bolon tovoor holbogdoogui olon bair baishin bgasde
4 | 1 Хариулах
Latin 49 [66.181.176.74] 2024/7/31
tusviin munguur bayachuudiin usiig beldeh yumu ter barilgiin companiud n yagaad anhnaasaa tuviin shugamand holbogdoogui oron suuts barisan yum be bugd aylal juulchlaliin cogcolbor barina gej heleed huuli bus oron suutsnii horoolol barisan getel teriig n ulsiin komiss huleen avsan gedeg chin shuud huuli bus uildel bolood yavchij baina zaisand barigdsan buh oron suutsnii barilguudiig bugdiig n nuraah heregtei unetei baih n hamaagui.
8 | 1 Хариулах