ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төсөлд өөрчлөлт оруулна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан.

Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тус ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ.

зураг
 

Тодруулбал

  • Авто замын трассын дагуу байгаа цэвэр усны далд шугамыг хонгилын системд оруулахад “ДНТ” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дулааны худаг давхцаж байгаа тул нэвтрэх сувагтай уялдуулан зураг төсөлд өөрчлөлт оруулах,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээг хамгаалах, шилжүүлэх ажлын хүрээнд тус байрлалд хоёр айл өртөж байгаа тул агаарын шугамыг кабель шугам болгон зурагт өөрчлөлт оруулах,
  • Нүхэн гарцын дээрх далангийн бэхэлгээ нурсан тохиолдол гарсан тул далангийн зурагт өөрчлөлт оруулах,
  • Дулааны шугам замын трассыг уялдуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Ташрамд гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт 2022 оноос хойш эхэлсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас өнөөдрийн байдлаар 345 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Тус олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
MONGOL [192.82.66.139] 2024/7/31
метрогоо боль, метроноос гараад л түгжирнэ. Тэрний оронд тэр мөнгөөрөө стандартын дагуу шинэ хот барь. Тэгэхдээ хүн ус уудаг гэдгийг мартаваа !!!!!!!
0 | 0 Хариулах
MONGOL [192.82.66.139] 2024/7/31
Энэ замыг тавиад төв зам дээр ирээд л түгжирнэ,ялгаа байхгүй. Хөдөөнөөс шилжиж ирэгсэд буцацгаа. Буруу бодлого яваад байна. зүйрлэвэл 10 литрийн хувинд 40 л ус хийх гэж зүтгээд байна. Түүний оронд тэр мөнгөөрөө Эрдэнэт Дархан,Бага нуур Зуун мод д АПУ, Номин, Коко коло, мобиком, Си Ю г,м үйлчилгээ үйлдвэрийн газруудыг, Их сургуулиудтай нь гарга, ажлын байрьтай нь гэсэн үг.Мөн Хавдарын эмнэлэг барь ажиллах хүч бэлд. УБ одоо ханасан ямарч боломжгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.175] 2024/7/30
Хичнээн жил ярьж хийх зам бэ хоёрхон км замыг ийм удаан тавих гэж дарханы зам шиг л юм болж бна ойрхон айлууд их хохирч бгаа шүү хотын даргоо
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/30
нямбаатар түцнүүдээ болиод өгөөчээ. түүнийгээ дагаж хөгжим орилуулахаа болинуу. ажилгүй өдөржингөө л ⛲️🎶. чийртэй дрифт.
1 | 0 Хариулах
Зочин [48.205.24.157] 2024/7/30
чаддаг нь хурдан хийгээсэй
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/30
дулааны шугам турбаг ухаж авах байхөө. хаягдал төмөрт тушаах. дулаан алдагдал ихтэй, өвөл хөлдөлт хагарал засварын ажил хүнд. ажилчдын цалин хувцас техник тоног төхөөрөмж
0 | 0 Хариулах
Зочин [112.218.27.233] 2024/7/30
энэ маш чухал зам орбит баянхошуу зүүн салааны баахан гэр хорооллынхон 3,4-р хороолол орох гээд шууд төв рүү нэвтрэх машинуудтай чихцэлдчихдэг, төв замтайгаа параллель шаардлагагүй машинуудыг төв зам руу чихүүлэхгүй байхад асар их нөлөөтэй, хурдан тавигдаасай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.224] 2024/7/29
Томхон Дулааны станц барьчихсан бол ядаж л олон айл хамруулна, нүүрс зөөх олон жижиг станц руу зардал их гаргалгүй ганц л газар руу зөөж...зэрэг олон давуу талтай болох байлаа. 6 дэд станц нийтдээ 18 хороог л хангах уу...Амгалангийн ДС-ыг л харчих даа, харьцуулчих даа...Дэд бүтэц, аж ахуйн ажил хийх мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй. Нянгар шиг худлаа сэвсгэнэсэн юмнууд ажил хийх гэж ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.107] 2024/7/29
Энэ маш хэрэгтэй зам шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.171] 2024/7/29
Импортын чанаргүй цемэнт ингнэ дээ
2 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/30
яагаад чанаргүй цемент үйлдвэрлэдэг юмб дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.63] 2024/7/29
Мэргэжлийн бус хүмүүс мэдэмхийрээд овоороод байх юм.
3 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/30
⬇️⬆️🔃
0 | 0 Хариулах
иргэн [14.1.81.63] 2024/7/29
яах гэж чадахгүй юмэуудад төсөл өгсөн юм бэ 3 жил ухнадалаа! явж байгаа зам нь дөнгөж 2 км шороо пургиж байхаас өөр юм алга
9 | 0 Хариулах