ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн танилцав. 

Энэ үеэр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ. 

Тус газрыг нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгов. 

Цаашид тус газрыг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.