Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсад болох “Торгоны зам” олон улсын авторалли уралдааны бүх зардлыг ОХУ даана" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Торгоны зам” олон улсын авторалли-2024 уралдаан манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Уралдаанд урьдчилсан байдлаар 1,000 гаруй тамирчин, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Маршрутын хувьд 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор нэвтэрч Ховд аймагт долдугаар сарын 9-11-ний өдөр, Говь-Алтай аймагт долдугаар сарын 11-13-ны өдөр, Баянхонгор болон Дундговь аймагт долдугаар сарын 14-15-ны хооронд уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.

Авторалли нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон километр замыг туулж байгаа нь Монгол Улсын байгалийн үзэсгэлэнтэй газрууд болон тухайн орон нутгийг гадаад оронд сурталчлах, жуулчдыг татах арга хэмжээ болох аж.

зураг
 

БОАЖЯ-наас мэдээлснээр энэ жилийн хувьд ОХУ-ын талаас бүх санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлж, Монгол Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх зарчмыг баримталж байгаа аж.

Харин Монгол Улсын зүгээс тухайн ОХУ-ын авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

 

Эх сурвалж: БОАЖЯ