Уншиж байна ...

Автобусны буудал дээр автомашинтайгаа удаан зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарууллаа

Б.Манлай
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 06:00-22:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоолд хүн буулгаж, суулгахаас бусад тохиолдолд автомашин удаан зогсохыг хориглодог.

Тиймээс нийтийн тээврийн автобусны буудал дээр автомашинтайгаа удаан зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг жолооч нарт ТЦА-наас анхаарууллаа.

Дүрэмд заасан хориглосон газарт удаан зогсвол Зөрчлийн хуулийн дагуу 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалттай.

Хэрвээ автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсож, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тээврийн хэрэгслийн мэдээллийг E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болох юм байна.